12 наснаас дээш хэрэглэхэд тохиромжтой, жирэмсэн үед хэрэглэж болно. Шавар маск нь батгыг хурдан хугацаанд хатаана, маш зөөлнөөр гуужуулж нүх агшаах, арьсыг гүнээс хоргүйжуулан цэвэрлэх үйлчилгээтэй.
Хэрэглэх заавар:
7 хоногт 1-2 удаа сайтар цэвэрлэсэн хуурай арьсанд нэлэнхүйд нь түрхэн 5 минут байлгана. Зөөлнөөр массажлаж бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Найрлага:
Байгалийн ногоон шавар: Арьсны тос болон бохирдлыг өөртөө шингээнэ. Байгалийн цагаан шавар буюу Каолин: Цахиураар баялаг бөгөөд холимог болон тослог арьсанд тохиромжтой. Илүүдэл тос болон бохирдлыг арьсыг хуурайшуулахгүйгээр өөртөө шингээж авна.
Анхаарах зүйл:
Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө гадна байрших мэдээллийг уншиж танилцана уу. Бүтээгдэхүүний найрлагад орсон ямар нэгэн бодисоос харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Хэрэглэсний дараа улайх, загатнах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоон эмчид хандана. Нүдэнд орохоос сэргийлнэ. Орсон тохиолдолд усаар угааж цэвэрлэнэ. Хүүхдийн гар хүрэх газраас хол хадгална уу. Нарны гэрлийн шууд тусгал болон хэт өндөр температур бүхий газарт хадгалахыг хориглоно.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой