Бидний тухай
about us

Avene халуун рашаан нь эмзэг мэдрэмтгий арьсыг 270 жилийн турш тайвшруулан хамгаалсаар ирсэн. 

Нэгэн арьсны өвчинтэй морь Францын өмнөд хэсэгт байрлах Haut-Languedoc үндэсний паркад ундрах халуун рашаанаар ундаалан, усанд орсноор эдгэж Avene халуун рашаан нь анх танигдаж эхэлжээ. Тэр үеэс одоог хүртэл олон шат дамжлага, цаг хугацааг туулан зөвхөн эмчилгээний бүтээгдэхүүнээс гадна олон төрлийн бүтээгдэхүүнд тус рашааныг ашиглаж ирсэн. 1

1990 онд анх Avene эмчилгээний гоо сайханы бүтээгдэхүүн үүссэн бөгөөд 1500 метрийн гүнээс гарах байгалийн эрдэст халуун рашаан Avene брэндийн бүх бүтээгдэхүүний суурь орц болдог байна. 

Гоо сайхны салбарт шинэчлэлт авчирсан Avene брэндийн хамгийн чухал нээлт нь гоо сайхны бүтээгдэхүүнд хадгалагч бодис ашиглахгүйгээр урт хугацаанд хадгалж болохуйц болгосон явдал юм. Хадгалах бодис найрлагад нь ороогүй бүтээгдэхүүн гадны ямар нэгэн агаар, бактеритэй урвалд орсноор бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлж байдаг бол Avene брэндийн ямар ч бүтээгдэхүүнийг задалсны дараа гаднаас агаарын урвал, бактери нэвтрэхгүй байхаар бүтээгдсэн байдаг. Энэхүү нээлт нь хэт мэдрэмтгий арьстай хүмүүст төгс шийдэл болж өгсөн байна.  

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл