Avene Xeracalm харшилтай арьсны нөхөн төлжүүлэх milky gel 200мл

89,000₮
Богино тайлбар
Нүүр биеийн арьсанд зориулсан хөнгөн, зөөлөн бүтэцтэй, хурдан шингэдэг сүүн гель нь хуурай арьсыг тайвшруулан, арьсны хоригийг дэмжиж, урт хугацаанд чийгшил өгнө.
Бүтээгдэхүүний код:0543769

Бүтээгдэхүүний тайлбар:

Нүүр биеийн арьсанд зориулсан хөнгөн, зөөлөн бүтэцтэй, хурдан шингэдэг сүүн гель нь хуурай арьсыг тайвшруулан, арьсны хоригийг дэмжиж, урт хугацаанд чийгшил өгнө. Хуурай, хэт хуурай, атопи дерматиттай арьсанд тохиромжтой. 48 цагийн турш арьсыг чийгшүүлж, хүнд мэдрэмж төрүүлэхгүй. Avène-ий патентлагдсан I-Modulia+ постбиотик цогцолбор бүхий гурвалсан үйлчилгээт найрлага нь хуурайшилтаас үүдэлтэй загатнааг дор нь намдааж, арьс дахин хуурайшихаас сэргийлэн, тав тухтай байдлыг нь урт хугацаанд сэргээнэ. Авга цэцгийн тос, ниацинамид болон Авен рашаан усны найрлага нь арьсны тос-чигийн тэнцвэрийг хангаж, чийгийг түгжин, хамгаалалтын давхаргыг дэмжинэ. Түрхэхэд наалдаж зууралдахгүй, маш хөнгөн тул өдөр тутамд хэрэглэхэд нэн тохиромжтой. Жил бүрийн аль ч улиралд хэрэглэж болохоос гадна жирэмсэн болон хөхүүл ээжүүд, мөн хорт хавдрын эмчилгээний үед хэрэглэхэд нэн аюулгүй, зөөлөн бүтээгдэхүүн.


Хэрэглэх заавар:

Xeracalm A.D чийгшүүлэгч цэвэрлэгч тосоор нүүр, биеэ угаасны дараа бие болон нүүрэнд өдөрт 1–2 удаа (өглөө, оройдоо) түрхэж хэрэглэнэ.


Найрлага:

AVÈNE THERMAL SPRING WATER (AVENE AQUA), GLYCERIN, CARTHAMUS TINCTORIUS (SAFFLOWER) SEED OIL (CARTHAMUS TINCTORIUS SEED OIL), NIACINAMIDE, 1,2-HEXANEDIOL, AQUAPHILUS DOLOMIAE EXTRACT, ARGININE, CAPRYLYL GLYCOL, CITRIC ACID, HELIANTHUS ANNUUS (SUNFLOWER) SEED OIL (HELIANTHUS ANNUUS SEED OIL), POLYACRYLATE-13, POLYISOBUTENE, POLYSORBATE 20, SCLEROTIUM GUM, SODIUM DEXTRAN SULFATE, SORBITAN ISOSTEARATE, TOCOPHEROL, WATER (AQUA).


Анхаарах зүйл:

Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө гадна байрших мэдээллийг уншиж танилцана уу. Бүтээгдэхүүний найрлагад орсон ямар нэгэн бодисоос харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Хэрэглэсний дараа улайх, загатнах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоон эмчид хандана. Нүдэнд орохоос сэргийлнэ. Орсон тохиолдолд усаар угааж цэвэрлэнэ. Хүүхдийн гар хүрэх газраас хол хадгална уу. Нарны гэрлийн шууд тусгал болон хэт өндөр темпратур бүхий газарт хадгалахыг хориглоно. 

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл