Нарны туяа өвөл багасч нарнаас хамгаалах шаардлагагүй боллоо гэж бодож байна уу?

2021-12-03 14:06
Нарны туяа өвөл багасч нарнаас хамгаалах шаардлагагүй боллоо гэж бодож байна  уу?

Нарны туяа нь UVA, UVB 2 төрлийн туяанаас бүтэх бөгөөд UVB туяа нь цаг агаартай холбоотойгоор эрч нь буурдаг хэдий ч UVA туяа нь бүтэн жилийн турш ижил нөлөө үзүүлдэг байна.

UVA: Ултравайолет А туяа: Дэлхий дээрх туяаны 95 хувийг бүрдүүлэх бөгөөд UVB туяанаас илүү гүн арьсанд нөлөөлөх бөгөөд насжилтын нөсөө толбо, үрчлээ зэргийн гол шалтгаан болж өгдөг байна. Цаашлаад арьсны хавдар үүсгэх хүртэл нөлөө үзүүлдэг. Энэ төрлийн туяа нь танийг борлуулдаг бөгөөд шил болон үүлийг шууд нэвтрэн тусдаг байна.

UVB: Ултравайолет В туяа: Энэ төрлийн туяа нь арьсан дээр улайлт, түлэгдэлтийг үүсгэдэг. UVB туяа нь хавраас намар хүртэл эрчимтэй байх бөгөөд зуны өдрүүдэд хамгийн ихээр тусдаг бөгөөд шил болон үүлийг UVA туяа шиг шууд нэвтэлдэггүй байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл